"САЙДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ"

Уншсан: 1059

EOU

  • 2022-04-05
  • 22:56

УБЭИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга,  доктор Б.Очгэрэл ХЗДХЯ-наас зохион байгуулсан  "эрх зүйч" бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөлөлтэй хийх уулзалтад сургуулиа төлөөлж амжилттай  оролцлоо. 
Уулзалтад  төрийн болон хувийн хэвшлийн нийт 12 сургуулийн төлөөлөл ирсэн бөгөөд хэд хэдэн тулгамдсан асуудлыг хөндөж ярилцлаа.
УБЭИС-ийн хувьд эрх зүйн тэнхимд тулгамдаж буй асуудлыг хөндөж, тухайлбал эрх зүйн ангийн оюутнуудыг төрийн байгууллагад дадлага хийх боломжоор хангаж өгөх асуудлыг тодруулж, түүнийг шийдвэрлэх  хэмжээний хариултыг авч чадлаа.
Уулзалтын эцэст ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар УБЭИС-д нэн шаардлагатай эрх зүйн ном бүтээлийг бэлэглэлээ.