Онлайн магистрын хөтөлбөр:
- Сэтгэл судлал
- Боловсрол судлал
- Бизнесийн удирдлага
- Боловсролын удирдлага
- Хүний нөөцийн менежмент
Магистрантурын элсэлтийн бүртгэл:
- Элсэлтийн бүртгэлийг http://eburtgel.eou.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
- Магистрантурын хөтөлбөрт хичээлийн жилд 3 удаа элсэлт авдаг. (8,12,6 сард)
- Бүртгэл дууссаны дараа бүртгүүлсэн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
- Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
- Суралцах хугацаа: 1 жил
- Нийт судлах кредит: 32 /мэргэжлийн онцлогоос шалтгаалаад, дүйцүүлэх боломж/
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- Бакалаврын дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ. Голч оноо хүрэхгүй тохиолдолд шалгалт өгч элсэнэ.
- Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
- Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
- Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/
- Бакалаврын диплом, хавсралтын хамт
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт
Сургалтын төлбөрийн тэтгэлэг:
- УБЭИС-ийн бакалаврын зэргийг төгссөн төгсөгчдөд сургалтын төлбөрийн 5%-ийн тэтгэлэг олгоно.
- Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллага сургалтын төлбөрийн 10%-ийн тэтгэлэг
Нэмэлт мэдээлэл:
- Магистрын ажил бичихгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 кредит сонгон судална.
- Элсэгч нь өмнө эзэмшсэн бакалаврын мэргэжлээс өөр чиглэлээр магистрын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй бөгөөд судалсан хичээлийн дүнгийн тодорхойлолтыг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба олгоно.
Холбогдох утасны дугаар: 94669469, 99056143