2023-10-18 13:43
Өнөө үед иргэдээ хөгжүүлж, боловсрол олгон, чадварлаг боловсон хүчин бий болгох хамгийн тохиромжтой хэрэгслийн нэг нь мэдээлэл холбооны технологийн дэвшилтийг ашиглах явдал юм. Иймээс Улаанбаатар Эрдэм Их Сургууль нь төгсөлтийн дараах хөтөлбөрт онлайнаар суралцах боломжийг нээн бүрэлдэхүүндээ “Е-нээлттэй” сургуулийг 2019 онд байгууллаа. Онлайн сургууль нь суралцагчийг ажлын байрнаас нь холдуулахгүй цаг заваа ашиглан суралцах боломжийг нээж байгаагаараа онцлог. Тухайн сургууль нь магистр, хөрвөх, нэмэлт гэсэн хувь хүний хөгжил, мэргэжлийн ахисан түвшний хөтөлбөрүүдийг сонголтоор олгоно. Магистрын хөтөлбөр нь Боловсрол судлал, Боловсролын удирдлага, Сэтгэл судлал, Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээр боловсролын зэрэг ахиулах сургалтыг зохион байгуулах бөгөөд сургалт 100 хувь онлайн хэлбэрээр суралцаж боловсролын зэрэг хүртэх боломжийг бий болгож буй Монголын боловсролын салбарын анхдагч онлайн их сургууль юм.
2020.01 сар