Докторын хөтөлбөр

Уншсан: 1277

EOU

  • 2023-09-06
  • 16:24

МУБИС-тай хамтарсан Докторын онлайн хөтөлбөр:

  • Боловсрол судлал
  • Боловсролын удирдлага

Элсэлтийн бүртгэл:

  • Элсэлтийн бүртгэлийг http://eburtgel.eou.edu.mn/  хаягаар бүртгэнэ.
  • Докторын хөтөлбөрт хичээлийн жилд 2 удаа элсэлт авдаг.
  • Бүртгэл дууссаны дараа бүртгүүлсэн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 3-4 жил
  • Нийт судлах кредит: 60 /мэргэжлийн онцлогоос шалтгаалаад, дүйцүүлэх боломжтой/

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана. 
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/
  • Магистрын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт         

Сургалтын төлбөрийн тэтгэлэг:

  • Төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 10% тэтгэлэг болно.
  • УБЭИС-ийн магистрын зэргийг төгссөн төгсөгчдөд сургалтын төлбөрийн 5%-ийн тэтгэлэг олгоно.
  • Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллага сургалтын төлбөрийн 10%-ийн тэтгэлэг

Нэмэлт мэдээлэл:

  • Магистрын ажил бичихгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлээс 10 кредит сонгон судална.
  • Элсэгч нь өмнө эзэмшсэн магистрын  мэргэжлээс өөр чиглэлээр докторын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү  хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй бөгөөд судалсан хичээлийн дүнгийн тодорхойлолтыг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба олгоно.

Холбогдох утасны дугаар: 94669469, 99056143