УХААНАА УРАЛДУУЛЖ, СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭСЭН 30 ЖИЛ
Улаанбаатар Эрдэм Их Сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Эрдэм боловсрол, судалгаа шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааны 30 жилийн түүх, ололт амжилтаа тэмдэглэх ойн арга хэмжээнүүд 2026 оны 10 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд үргэлжилнэ.

10 ДУГААР САРЫН 14 — ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
“Монгол Улсын эдийн засаг ба тогтвортой хөгжлийн өнөөгийн асуудлууд” сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүн, шинэ санаа, шийдлээ хэлэлцэж, мэдлэг туршлагаа солилцоно.

Огноо: 2026.10.14

Цаг: 10:00–15:20 /Бүртгэл 09:00 цагаас/

Байршил: УБЭИС-ийн А байр

10 ДУГААР САРЫН 15 — 30 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН БАЯР
Үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид, оюутнууд болон хүндэт зочид нэгэн дор цуглаж, их сургуулийнхаа 30 жилийн түүх, амжилт бүтээлээ хамтдаа тэмдэглэх баярын өдөр болно.

Огноо: 2026.10.15

Цаг: 13:00

Байршил: РЦНК, Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, Токиогийн гудамж 39
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн хөгжил, амжилтын түүхийг хамтдаа бүтээлцсэн эрхэм багш, ажилтан, үе үеийн төгсөгчид, оюутнууд болон хүндэт зочид Та бүхнийг ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
УБЭИС — Ухаанаа уралдуулж, Сэтгэлээ шингээнэ