"ЭРДМИЙН ЧУУЛГАН-2022" ЭШБХ-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Уншсан: 1066

EOU

  • 2022-04-05
  • 22:56

2022.04.01-ний өдөр 10:00 цагт УБЭИС-ийн ЭШБХ-ын НЭГДСЭН ХУРАЛДААН амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Тус хуралдаанд салбар сургуулиудын хурлаас шалгарсан багш нарын 3 илтгэл, оюутнуудын 3 илтгэл болон зочин илтгэгчийн 1 илтгэл гээд нийт 7 илтгэл тавигдсанаас багшийн болон оюутны 6 илтгэлийг хэлэлцүүлж, сургуулийн ШИЛДЭГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙГ шалгаруулсан юм.
ХУРАЛДААНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛААС ДУРДВАЛ:
Хуралдааныг нээж УБЭИС-ийн Ректор Академич Т.Дорж үг хэлнээр хурал албан ёсоор эхэлсэн бөгөөд зочин илтгэгч ЭЗБ-ийн захирал доктор, профессор О.Балдангомбо багш илтгэл тавьлаа. Үүний дараагаас Багш нарын илтгэл болон оюутнуудын илтгэл хэлэлцүүлэгдлээ.
НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Ø Эрдэм шинжилгээ, ахисан түвшний сургалт эрхэлсэн дэд захиарл доктор профессор Б.Даваасүрэн
Ø Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, профессор Д.Сүхболд
Ø Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал доктор профессор О.Балдангомбо нар ажиллав.
НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ДҮН:
БАГШ:
Тэргүүн байр – Н.Мөнхбаатар /дэд проф/ багшийн “ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН АЖ АХУЙН НЭГЖИЙН НӨХЦӨЛ, СЭРГЭЛТ” сэдэвт илтгэл
Дэд байр - Х.Мөнтүн багшийн “СУРГАЛТАД, ШҮЛГИЙГ ЗУРГААР ЦЭЭЖЛҮҮЛЭХ АРГЫГ АШИГЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА” сэдэвт илтгэл
3-р байр – А.Сүхбат багшийн “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ 35 КВ-ЫН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУДАЛГАА” сэдэвт илтгэл тус тус шалгарсан байна.
ОЮУТАН:
Тэргүүн  байр – Инженерийн сургуулиас Э.Түвшинбаяр, М.Ууганбаатар, М.Бямбаа, Ч.Гантулга нарын хамтарсан “ТАРХМАЛ БАГА ЧАДЛЫН МИКРО СҮЛЖЭЭНИЙ СИМУЛЯЦИ” сэдэвт илтгэл
Дэд байр – Эдийн засаг, бизнесийн сургуулиас С.Өөдөөзаяа оюутны “КОВИД-19 ЦАР ТАХАЛ, И-БАРИМТИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ,ТҮҮНИЙ СЭРГЭЛТ” сэдэвт илтгэл
3-р байр - Нийгмийн ухааны сургуулиас С.Номингэрэл, Г.Сувд-Эрдэнэ нарын хамтарсан “ОЮУТНЫ БИЕ ДААХ АЖЛЫГ ЦАХИМ ОРЧИНД ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛЫГ СУДАЛСАН НЬ” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Нэгдсэн хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш оюутнууддаа эрдэм судлалын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.