ТАНЫ СОНОРТ

Улаанбаатар Эрдэм Их Сургууль нь төгсөлтийн дараах хөтөлбөрт онлайнаар суралцах боломжийг нээн бүрэлдэхүүндээ “Е-нээлттэй” сургуулийг байгууллаа.

Ингэснээр ажлын байрнаасаа хөндийрөхгүй цаг заваа ашиглан, төлбөрийн уян хатан нөхцөлөөр, харьцангуй хямд зардлаар Боловсрол судлал, Боловсролын удирдлага, Сэтгэл судлал, Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрүүдэд онлайнаар суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг санал болгож байна.

100 хувь онлайн хэлбэрээр суралцаж боловсролын зэрэг хүртэх боломжийг бий болгосон Монголын боловсролын салбарын анхдагч болж сургалт явуулж эхлэн тантай цахим орчинд уулзаж байгаадаа баяртай байна.

  • Мэргэжлийн үнэ цэнээ өсгөх
  • Туршлагатай багш нараас суралцах
  • Ур чадвараа зайнаас дээшлүүлэх
  • Хаа ч байсан үр дүнтэй суралцах
  • Цаг заваараа хэзээ ч суралцах
  • Төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр суралцах боломжууд нээлттэй байна

Хэрхэн элсэн суралцах вэ?

Суралцах хугацааны талаарх асуултууд

Та онлайн сургалтад хамрагдаж ажлын байрнаасаа хөндийрэхгүй, ажил амьдралаа зохицуулан суралцах боломжтой болсон ч суралцаж төгсөх хугацааны талаарх мэдээлэл авах нь чухал.

Хичээл сонголт гэж юу вэ?

Та манай сургуулийн суралцагч болж, эрх тань баталгаажин нэвтэрч орсноор, таны ажлын цаг зав, боломжид тулгуурлан хэдэн хичээлийг хэзээ судлах талаар зөвлөн туслах боломжтой.

Багштайгаа хэрхэн ажиллах вэ?

Хэдийгээр та онлайнаар сурч байгаа ч багш суралцагч хоёрын технологид суурилсан харилцаа холбоо, хамтын ажиллагаа чухал тул багшаас эмээлгүй сайн асууж суралцах нь ажилттай суралцахын үндэс болно.

Зөвлөгөө тусламж яаж авах вэ?

Та хичээл, сургалтын бүхий л үйл ажиллагаанд онлайн хэлбэрээр оролцох учраас энэхүү сайтын түгээмэл асуулт хариулт хэсэг танд зөвлөгөө өгч туслах хэсэг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд хандаж авна.

БҮХ ХҮН ОНЛАЙНААР СУРАЛЦАЖ ЧАДНА

Та манайд суралцахын тулд яах ёстой вэ?

1

Онлайн сургалтыг сонгож элсэх

Хэрхэн элсэх талаар энэ сайтын FAQs хэсгээс дэлгэрэнгүй танилцаад бүртгүүлээрэй.

2

Манай онлайн суралцагч болох

Оюутны бүртгэлээ хийлгэж, оюутны вебэд нэвтрэх нэр, нууц үгээ авсан байх.

3

Сурах төлөвлөлтөө хийж, хичээл сонгох

Суралцах үйл ажиллагаагаа хичээлийн жилийн төлөвлөгөөтэй уялдуулах.

4

Онлайнаар суралцаж үр өгөөжийг мэдрэх

Онлайнаар амжилттай суралцаж хувь хүний болон мэргэжлийн үнэ цэнээ өгсөх.

МЭДЭЭ

Сүүлийн үеийн мэдээлэл